“Экспорт Монгол 2021" олон улсын форумыг Асем хүн театрт зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-12-09 07:42:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Арванхоёрдугаар сарын 9-нд болох үйл явдлын тойм:


10.00 цагт: Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгээр ХНХЯ, Германы GFA компани хамтран хэрэгжүүлсэн “Монгол Улсад Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслийн үр дүнг “Туушин” зочид буудалд танилцуулна.


10.00 цагт: Улсын Их хурлын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болно.


10.00 цагт: Цар тахлын үед экспортыг нэмэгдүүлэх гарц шийдлийн хүрээнд “Экспорт Монгол 2021" олон улсын форумыг Асем хүн театрт зохион байгуулна.


11.00 цагт: ХНХЯ-ны Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд “Шилдэг старт ап залуу, залуучуудын багт санхүүгийн дэмжлэг олгох улсын аварга шалгаруулах уралдаан”-ы шалгаруулалт болно.


11.00 цагт: Олон улсын хүний эрхийн өдрийг угтаж НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс өгсөн зөвлөмжийн хэрэгжилтээс хүлээгдэж буй үр дүнг Хэвлэлийн хүрээлэнд танилцуулна.


11.00 цагт: Авилгын эсрэг олон улсын өдрөөр Иргэний нийгмийн байгууллагууд шилэн дансны хөдөлгөөнд нэгдэж байгаа талаар “Шилэн дансны хөдөлгөөн” эвслээс Монгол ньюс төвд мэдээлэл хийнэ.


14:00 цагт Төрийн ордны “e-Mongolia” мэдээллийн цэгт Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас мэдээлэл хийнэ.


ЗГХЭГ, НИТХ хамтран зохион байгуулж буй нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдөд зориулсан сургалт, хэлэлцүүлэг 2 дахь өдрөө үргэлжилж байна. 



 

 

Холбоотой мэдээ