Ж.Хашоггийн хэргийн сэжигтнийг Францад баривчилжээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2021-12-08 16:35:27

ПАРИС. /Anadolu/. Саудын Арабын сэтгүүлч Жамаль Хашоггийн амийг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж байгаа хүмүүсийн нэгийг Францын нийслэл Парис хотын “Шарль де Голль” нисэх буудлаас мягмар гарагт баривчилжээ. 


Саудын Арабын иргэн, 33 настай Халед Аед аль-Отайбиг Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотын чиглэлийн нислэгт суух гэж байх үед цагдаагийн ажилтнууд баривчилсан гэж Францын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шүүхийн эх сурвалжийг эш татан уламжилсан байна. 


Саудын Арабын Засгийн газрыг хүчтэй шүүмжилдэг байсан Ж.Хашогги нь 2018 оны 10 дугаар сард Туркийн Истанбул хот дахь Саудын Арабын Консулын газарт орсныхоо дараа амиа алдсан юм. Эр-Риядын засаг захиргаа эхэндээ уг хэрэгт ямар ч холбогдолгүй гэж мэдэгдэж байсан ч хожим нь Консулын газарт үүссэн маргаантай холбон тайлбарлахыг оролдсон байна.

Холбоотой мэдээ