Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролын үйлчилгээнд бүрэн хамруулах сургалт болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-12-08 16:21:24

Говь-Алтай /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүүхдийн сан, аймгийн Боловсролын газраас "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн статистик мэдээллийг бодитой болгох боловсролын үйлчилгээнд бүрэн хамруулах чиглэлээр орон нутгийн захиргаа бусад байгууллагатай хамтран ажиллаж мэргэжил арга зүй"-ээр хангах сургалт зохион байгуулжээ. 

Сургалтыг БШУЯ-ны Ерөнхий боловсролын хэлтсийн тэгш хамран сургалтын бодлогын хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Гэрэлтуяа, Хараат бус судалгааны хүрээлэн Үйл ажиллагаа хариуцсан захирал Г.Жаргалмаа, Боловсролын газрын мэргэжилтнүүд чиглүүлсэн бол тус аймгийн Ерөнхий боловсролын сургууль, Насан туршийн боловсролын төвийн 52 сургалтын менежер хамрагдсан байна.

Сургалтаар тусгай хэрэгцээт боловсролын эрх зүйн орчин, үнэлгээ, үйлдлийн чадварын хүндрэлийг илрүүлэх, сургалтын орчин бүрдүүлэх, сургалтын арга зүй, мэдээллийн шинжилгээ, тулгамдаж буй бэрхшээл, залруулах арга замын талаар мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөв. Мөн үеэр аймгийн Боловсролын газрын мэргэжилтнүүд "Сургалтын менежерүүдээ сонсъё" хэлэлцүүлгийг зохион байгуулж, менежерүүдийн санал бодлыг сонсож, мэдээ мэдээлэл өгсөн юм.


Холбоотой мэдээ