Францад болсон халдлагад Монгол иргэд өртөөгүй гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2016-07-15 15:50:40

Бүгд Найрамдах Франц Улсын Ницца хотод энэ сарын 14-ний өдөр гарсан халдлагад тус улсын олон мянган иргэн өртөж уй гашуу тохиогоод байна. Франц Улсад Монголын 4500 орчим иргэн ажиллаж амьдардаг бөгөөд халдлагад Монголын иргэд өртөөгүй хэмээн ГХЯ-наас мэдээллээ.

Орон нутгийн цагаар 23 цагийн орчимд Францын үндэсний баярын өдөрт зориулсан ёслолын буудлага үзэж байсан иргэдийг ачааны машинтай этгээд дайрсны улмаас 80 орчим хүн нас барж 50 орчим хүн гэмтсэн хэрэг гарсан юм.

Гэмт хэргийг үйлдсэн этгээд болох тунис гаралтай франц иргэн цагдаа нартай буудалцах үеэр амиа алдсан бөгөөд Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Франсуа Олланд энэхүү хэргийг террорист халдлага гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.

 

Ж.Болор

Холбоотой мэдээ