"Эрдэнэс сольюшинс", "УБ-БҮК"-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-12-06 21:25:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид энгийн арилжаагаар 44 ХК-ийн 1.3 сая ширхэг хувьцааг 842,300,188.78 төгрөгийн үнийн дүнгээр арилжив. Үүнээс 21 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 21 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн хувьцаа ханш тогтвортой байлаа. 

"Эрдэнэс сольюшинс" (AMT+14.86%), "УБ-БҮК" (BUK+12.95%) болон "Монноос" (MNS+12.15%) ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Тэнгэрлиг медиа групп" (TNGR-11.00%), "Багануур" (BAN- 10.13%) болон "Жидакс" ХК (SOH-7.14%)-ийн хувьцаа хамгийн  их уналттай байлаа. Хөрөнгө оруулалтын 2 сангийн 44,691 ширхэг нэгж эрхийг 26.6 сая төгрөгөөр арилжсан байна. Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд долларын 257 ширхэг үнэт цаасыг 25,700 ам.доллароор арилжив. ТOП-20 индекс 1.48 хувиар өсөж 39784 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,293,096,321,529.71 төгрөг боллоо.Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.    

FacebookTwitterLinkedInMore

 

Холбоотой мэдээ