Булган аймаг сүүлийн 30 гаруй жилийн түүхэнд хамгийн их ургац хураажээ

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2021-12-06 16:43:59

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн тариаланчид энэ намар 67,8 мянган тонн ургац хураасан нь зах зээлийн харилцаанд шилжсэн жилүүдийн түүхэнд хамгийн арвин ургац авсан жил боллоо. Хүн амын хүнсний хангамжийн гол эх үүсвэрийн нэг улаанбуудайн ургац арвин байж нэгж талбайгаас 15,7 центнер буюу нийтдээ 66,2 мянган тонн үр тариа хураажээ.

Рашаант, Хутаг-Өндөр сумын тариаланчид хамгийн их буюу 14,7-15,2 мянган тонн улаанбуудай, Хангал, Рашаант, Орхон сумынхан хамгийн өндөр буюу нэг га талбайгаас 21,9-29,8 центнер үр тариа хураасан амжилт гаргасан байна.

Холбоотой мэдээ