Монголын 9 шатарчин блиц болон рапид төрлийн ДАШТ-д оролцоно

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2021-12-06 15:19:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Казахстаны Нур-Султан хотноо 2021 оны 12 дугаар сарын 25-31-нд шатрын блиц болон рапид төрлийн ДАШТ-нд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах тэмцээн амралтын өдрүүдэд явагдаж өндөрлөв.


Ийнхүү шалгарч эрхээ авсан болон ангилал тус бүрд 2021 оны 1-12 сар хүртэлх хугацаанд 3 төрлийн олон улсын чансааны аль нэг нь эрэгтэй шатарчид 2550 болон түүнээс дээш, эмэгтэй шатарчид 2250 болон түүнээс дээш тохиолдолд оролцох боломжтой гэсэн болзлын дагуу дараах тамирчид оролцохоор болжээ.


Эрэгтэй төрөлд: Олон улсын их мастер Г.Мөнхгал, ҮШБ-ийн тамирчин ОУИМ        У.Насанжаргал, ОУИМ Д.Батсүрэн, ОУИМ Ц.Батчулуун нар өрсөлдөнө.


Эмэгтэй төрөлд: ҮШБ-ийн тамирчин Эмэгтэй ОУИМ Б.Мөнгөнтуул, ҮШБ-ийн тамирчин Эмэгтэй ОУМ Т.Мөнхзул, ОУИМ А.Энхтуул, ОУМ С.Отгонжаргал, эмэгтэй Фиде мастер Б.Алтантуяа, Фиде мастер Э.Хулан нар оролцохоор болжээ.


Тус сонгон шалгаруулах тэмцээн зохион байгуулахад Чингис шатрын клуб, МШХ-той хамтран ажилласан байна.

Холбоотой мэдээ