"Хүннү менежмент", "22 дугаар бааз", "УБ-БҮК"-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-12-02 18:43:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид энгийн арилжаагаар 39 ХК-ийн 819,039 ширхэг хувьцааг 605,790,897 төгрөгийн үнийн дүнгээр арилжив. Энэ өдөр 11 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 20 ХК-ийн хувьцааны ханш буурч, 8 компанийн хувьцаа ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хүннү менежмент" (HBZ+14.99%), "Хорин хоёрдугаар бааз" (AHH+14.06%) болон "УБ-БҮК" ХК (BUK+7.83%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байв. Харин "Монноос" (MNS-10.81%), "Ариг гал" (EER-9.22%) болон "Эрдэнэт авто зам" ХК (EAZ-7.47%)-ийн хувьцаа хамгийн  их уналттай байлаа. Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 101,787 ширхэг нэгж эрх 37,668,717 төгрөгөөр арилжжээ.

Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд төгрөгийн 2 үнэт цаасыг 200 мянган төгрөгөөр, долларын 60 үнэт цаасыг 5880 ам.доллароор арилжсан байна. ТOП-20 индекс 0.03 хувиар өсөж 39417.65 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,255,720,412,758 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

Холбоотой мэдээ