Хүчин чадал сайтай компьютерээр хангалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-12-01 13:03:29

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ерөнхий боловсролын сургуулиудыг өндөр хүчин чадалтай компьютерээр хангалаа.

Дээрх компьютерийг “Цахим засаг үндэсний хөтөлбөрийн хүрээнд Дорноговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нарын санаачилгаар “Доншен газрын тос”, “Тахилт Хайрхан” ХХК-ийн дэмжлэгтэйгээр нийлүүлсэн байна. Цахим сургалтыг хөгжүүлэхэд багш нарын оролцоог дэмжих” зорилгоор ерөнхий боловсролын нийт 20 сургууль 105 ширхэг хүчин чадал өндөртэй зөөврийн компьютер/notebook/-тэй болжээ.

Зөөврийн шинэ компьютертэй болсноор багш нарын ажиллах нөхцөл бололцоо сайжрахаас гадна цахимаар хичээл сургуулиа явуулахад ихээхэн нэмэр болно гэж албаныхан мэдээлэв.

Холбоотой мэдээ