Сумдад шаардлагатай тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2021-11-29 20:00:31

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгаас УИХ-д МАН-аас сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн нар аймгийн 19 сумын эрүүл мэндийн төвд нэн шаардлагатай байсан техник, тоног төхөөрөмжийг Эрүүл мэндийн сайдад хүсэлт тавьсны дагуу шийдвэрлүүлж, эмч, ажилтан албан хаагчидтай уулзах үеэрээ хүлээлгэн өглөө. 19 суманд дараах тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөв. 

Үүнд: 

-19 сумын эрүүл мэндийн төвд нэн шаардлагатай байсан компьютеруудыг шийдвэрлүүлж, гардуулан өгөв;

-Батцэнгэл, Хайрхан, Өлзийт, Өгийнуур, Хашаат, Хотонт, Цэцэрлэг, Эрдэнэмандал, Цэнхэр, Төвшрүүлэх сумын эрүүл мэндийн төвд хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч аппарат, -Эрүүл мэндийн сайдын дэмжлэгээр 2022 онд Элэгний эмгэггүй Архангай төсөлд шаардлагатай байгаа тоног төхөөрөмжүүдийг шийдэж өгөхөөр болж, Хавдар судлалын үндэсний төвд эмч нарыг сургахаар болов.

Мөн 130 саяын төгрөгийн үнийн дүн бүхий суурин амьсгалын аппаратыг олон улсын байгууллага, төрийн бус байгууллагуудад хүсэлт хүргүүлсний дагуу дэмжин шийдвэрлүүлж аймгийн нэгдсэн эмнэлэгт гардуулж өглөө.

2022 онд аймгийн төвийн 2 өрхийн эмнэлэгт автомашин олгож өгөхөө ЭМЯ-ны ТНБД Ц.Эрдэмбилэг илэрхийллээ.

Холбоотой мэдээ