ӨНӨӨДӨР: "Монгол нутгийн зураг" 3 боть номын нээлт болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Арваннэгдүгээр сарын 29-нд болох үйл явдлын тойм:
10.00 цагт Төрийн ордонд УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдана.
10.00 цагт Улсын төв номын санд Архивын ховор сурвалжуудыг эмхэтгэсэн "Монгол нутгийн зураг" 3 боть номын нээлт болно.
11.00 цагт Иргэн Г.Хажидмаа Нийслэлийн захирагчийн ажлын албаны гадна суулт зарлана.
18.00 цагт "CORPORATE CONVENTION CENTRE"-т үндэсний үйлдвэрлэгчдийн урласан 200 гаруй гоёлын даашинзыг танилцуулах “Floraison fashion show” болно.
"Туушин" зочид буудалд
9.00 цагт Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн анхдагч хуулийн төсөл, үзэл баримтлалыг олон нийтэд танилцуулах хэлэлцүүлэг болно.
12.30 цагт “Кино урлагийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр Соёлын яамнаас авч хэрэгжүүлж байгаа ажил” хэлэлцүүлэг болно.
12.30 цагт Хөгжмийн салбарын олон улсын хэлэлцүүлэг болно.