Элчин сайд Д.Давааг ОХУ-ын "Найрамдал" одонгоор шагнав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2021-11-26 20:00:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, ОХУ хоорондын иж бүрэн стратегийн түншлэлийг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн зарлигаар Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Давааг ОХУ-ын "Найрамдал" одонгоор шагнав.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Элчин сайд Д.Даваад "Найрамдал" одонг гардуулсан бөгөөд С.В.Лавров Элчин сайд Д.Даваагийн хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, талархал илэрхийлсэн байна. 

Холбоотой мэдээ