Хонь жилтнээ эерэг сайн хэмээжээ

Лавлагаа
dusem11@yahoo.com
2021-11-27 08:29:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2021 оны 11 дүгээр сарын 27. Бямба гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Өвлийн тэргүүн шарагчин гахай сарын шинийн 23. Санчир гараг. Их морь одтой, нэг цагаан мэнгэтэй, шарагчин туулай өдөр.

 

Өдрийн наран 8 цаг 15 минутад мандан, 17 цаг 04 минутад жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмт хэрэг илрүүлэх, гэм буруутныг шийтгэх, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.

 

Газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулбал сайн бөгөөд идээ ундаа эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.

Холбоотой мэдээ