Туркийн иргэд Засгийн газраа огцрохыг шаардан жагсжээ

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2021-11-24 15:29:05

ИСТАНБУЛ. /TASS/. Мягмар гарагт Туркийн иргэд үндэсний валютын ханш унасанд дургүйцлээ илэрхийлэн Засгийн газраа огцрохыг шаардан жагсжээ.  


Туркийн телевизийн “HalkTV” сувгаар мэдээлснээр, жагсаал Истанбул, Анкара хотуудад болж, улмаар жагсагчид цагдаа нартай мөргөлдсөн байна.


Мягмар гарагт Туркийн лир дахин унаж, нэг ам.доллартой харьцах ханш 13.5 лиртэй тэнцжээ. Он гарснаас хойш Туркийн валютын ханш 70 хувиар унажээ. 


Туркийн лирийн ханш ийнхүү огцом унасан нь тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган бодлогын хүүгээ бууруулах Төв банкны шийдвэрийг дэмжсэнтэй холбоотой байна.

Холбоотой мэдээ