Сэлэнгэ аймгийн төв номын сан улсдаа тэргүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-11-23 16:15:25

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Монголын үндэсний номын сангийн 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан шилдэг номын сан шалгаруулах Улсын уралдаанд С.Шинэчимэг даргатай Сэлэнгэ аймгийн төв номын сангийн хамт олон амжилттай оролцжээ.

Тус хамт олон эл уралдааны нийтийн номын сан төрөлд тэргүүн байр эзэлсэн байна. Мөн "Бид шилдэг номын санч" уралдаанд гутгаар байрт шалгарчээ. Энэхүү амжилтаараа тус номын сангийнхан 2020 оны Монгол Улсын "Шилдэг нийтийн номын сан”-гаар шалгарсан байна. Эднийх 41000 гаруй ном, хэвлэлийн бүтээгдэхүүнээр сан хөмрөгөө баяжуулсан бөгөөд иргэд олон нийтэд танхимын болоод гэрийн үйлчилгээг хүргэн үйлчилж байгаа ажээ. Мөн эх түүхээ сэргээх, түгээн дэлгэрүүлэх, сурталчлах,  олон бүтээлч ажлыг хийсэн байна.   

Холбоотой мэдээ