Хөвгүүдийн үе тэнгийн чиглүүлэгч нарыг бэлтгэлээ

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2021-11-20 12:20:16

Увс /МОНЦАМЭ/. Канадын Засгийн газрын дэмжлэгээр Монгол Улсад хэрэгжүүлж байгаа “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх ажлыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд ББНХД “Сайн тус” төв Увс аймагт “Эрэгтэйчүүдийн манлайлал, эрэгтэйчүүдийн оролцоо” дэд төслийг хэрэгжүүлж байна.

Төслийн үйл ажиллагааны хүрээнд хөвгүүдийн мэдээлэл, мэдлэгийг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр Ерөнхий боловсролын сургуулиудын дэргэдэх “Хөвгүүд” клубийн сурагчдаас “Өсвөр үеийн үе тэнгийн чиглүүлэгч”-ийг бэлтгэхээр зорьж, сургалт явуулж байна. Ингэснээр үе тэнгийнхэндээ жендэрийн хэвшмэл ойлголтын эерэг, сул талыг ойлгуулах, жендэрт суурилсан хүчирхийллээс өөрийгөө болон үе тэнгийн найзуудаа сэргийлэх, улмаар олон нийтэд мэдээлэл хүргэх боломж нэмэгдэх юм. Сургалтад Улаангом сумын ЕБС-ийн хөвгүүдийн клуб, Баруун бүсийн хүүхдийн хөгжил төвийн дугуйлангийн төлөөлөл болсон 24 сурагч хамрагдаж байна.

Энэхүү үйл ажиллагаанд аймгийн холбогдох албаны хүмүүс оролцож мэдээлэл хийснээс гадна, үе тэнгийн чиглүүлэгч нарт сурлагын их амжилт хүслээ.

Холбоотой мэдээ