“Монгол хувцасны нууц товчоон” баримтат киног ирэх долоо хоногт нээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-11-19 14:43:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Сэмүүн” студи, “Монгол костюмс” ХХК-ийн хамтран бүтээсэн “Монгол хувцасны нууц товчоон” баримтат киног энэ сарын 25-нд үзэгчдийн хүртээл болгоно.


“Монгол костюмс” ХХК нь  20-иод жилийн хугацаанд “Монгол хувцасны нууц товчоон” хэмээх төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа юм. Уг төслийн хүрээнд түүхчид архелогичид эрдэмтэн судлаач, загвар зохион бүтээгч, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллахаас гадна гадаадын 16 орон болон эх орныхоо нийт 40 гаруй газар нутгаар аялан, эрэл хайгуул хийж монгол үндэсний хувцасны язгуур соёл, уламжлалыг судлан, Швейцарын хөгжлийн агентлагийн ивээн тэтгэлэгтэйгээр тус баримтат киног бүтээжээ.


Мөн дээрх баримтат киноны нээлтийн үеэр “Байгаль дахь монгол гоёл” нэртэй  хадны сүг зургуудаас бүрдсэн үзэсгэлэн олны хүртээл болно.

Холбоотой мэдээ