Үйлчилгээний салбарын ажлын байрны эрэлт хэрэгцээ их байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2021-11-19 11:06:15

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн хөдөлмөрийн зах зээл дээр ямар мэргэжлийн ажлын байр эрэлттэй байгаа талаар албаны хүнээс тодрууллаа.

Тус аймаг нийт 18 мянга гаруй хүн амтай бөгөөд газар зүйн онцлог, дэд бүтцээ дагаад худалдаа, үйлчилгээний салбарт ажиллах боловсон хүчний орон тоо эрэлт ихтэй байгаа аж.

Тухайлбал, тогооч, үйлчлэгч, эмнэлгийн салбарын ажилтнууд, барилга, сантехник, гагнуурчин, слесарь зэрэг ажлын байрны  эрэлт хэрэгцээ их байна.

Тиймээс хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн боловсон хүчний дутагдлыг хангах, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг үнэлэх, тохирсон ажлын байранд зуучлах, эрэлт хэрэгцээ ихтэй ажлын байранд тохирох мэргэжлээр сургалт явуулах нь хамгийн чухал байгааг албаныхан онцолсон юм.  

Холбоотой мэдээ