“Baidu” 2030 он гэхэд жолоочгүй таксины үйлчилгээгээ 100 хотод нэвтрүүлнэ

ДЭЛХИЙД | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2021-11-18 17:04:43

ГУАНЖОУ. /CNBC/. Хятадын технологийн “Baidu” компани 2030 он гэхэд жолоочгүй таксины үйлчилгээгээ 100 хотод нэвтрүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. 


Одоогоор тус компани Хятад таван хотод Apollo Go” робот таксины үйлчилгээгээ үзүүлж байгаа юм. Үйлчлүүлэгчдийн хувьд гар утасны хавсралтаар дамжуулан автомат жолоодлоготой таксиг дуудах боломжтой байна.


“Манай компани Apollo Go” үйлчилгээгээ 2025 он гэхэд 65 хотод, 2030 он гэхэд 100 хотод нэвтрүүлэхийг зорьж байна” гэж “Baidu” компанийн гүйцэтгэх захирал Робин Ли мэдэгджээ.


Baidu”-гийн робот таксины үйлчилгээгээ өргөжүүлэн тэлэх энэхүү төлөвлөгөө нь автомат жолоодлоготой тээврийн хэрэгслийн өсөх ирээдүйтэй салбартаа ихээхэн хөрөнгө мөнгө зориулж буйг нь илтгэн харуулж байна. 


Мөн бизнесийн үйл ажиллагаагаа төрөлжүүлэхийн тулд хагас дамжуулагчаас эхлээд цахилгаан тээврийн хэрэгсэл, автомат жолоодлоготой технологийн салбарт хөрөнгө оруулж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ