Санхүүгийн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоог хөндөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-11-17 20:36:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эдийн засгийн салбар дахь жендэрийн эрх тэгш байдлыг манай улсад судалж үзэхэд эмэгтэйчүүдэд ээлтэй байх үзүүлэлт дунд гэсэн үнэлгээтэй гарчээ. Энэ талаар өнөөдөр болсон “Жендэрийн мэдрэмжтэй санхүүгийн  салбар” хэлэлцүүлгийн үеэр Жендэрийн Үндэсний хорооноос мэдээллээ. Хэлэлцүүлгээр банк, санхүүгийн  салбар эмэгтэйчүүдэд хэр хүртээмжтэй үйлчилж, бизнес дэх эмэгтэйчүүдийн оролцоо ямар байгааг ярилцав.




Энд эмэгтэй бизнес эрхлэгч гэдгийг тодорхойлох эрхзүйн бодлогын орчин зайлшгүй хэрэгтэй байна гэдгээс эхлээд хуулийн этгээдийн бүртгэлийн мэдээллийн сангийн эцсийн өмчлөгч, эзэмшигчдийг хүйсээр тодорхойлж гаргах асуудал хөндөгдөж байв. Тодруулбал, төв банк, СЗХ-ноос гаргадаг мэдээллийн тодорхой сангуудыг хүйсээр ангилах зайлшгүй хэрэгцээ, шаардлага байгаа аж. Энэ нь нэг талаар мэдээллийн сангуудаа баяжуулж, нөгөө талаар тус сангууд дээр тулгуурлан суурилж санхүүгийн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоог тодорхойлох аж. Ингэснээр банк, санхүүгийн салбар эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдэд илүү хүртээмжтэй ээлтэй үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх юм.  




Санхүүгийн салбарын шийдвэр гаргах түвшинд манай улсад эмэгтэйчүүдийн оролцоо дутмаг, тоо цөөн байна. Мөн эмэгтэйчүүд зээл авч бизнес эрхэлье гэхээр барьцаа хөрөнгөөс эхлээд бэрхшээлтэй тулгарч байгааг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Илейн М.Конкиевич хэллээ.




Тиймээс Монгол Улсад санхүүгийн салбарт жендэрийн талаар анхаарч шийдвэрлэх хэдэн хэдэн зүйл байгааг хэллээ. Үүний нэг нь шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийн удирдлагад эмэгтэйчүүдийн оролцоог дээшлүүлж ТУЗ-д ижил тэгш хэмжээнд төлөөллөө багтаах зэрэг шаардлага байгааг тодотгож байв. Үүнд:

  • Эмэгтэйчүүдэд үзүүлж буй санхүүгйн үйлчилгээг тэдний хэрэгцээ шаардлагад нийцүүлсэн байх.
  • Эмэгтэйчүүд бизнес эрхэлж зээл авья гэхэд тэдэнд тавьж буй шарадлага нь эмэгтэйүүдийн нөхцөл байдалд тохирсон, ойлгосон байх.
  • Бизнес, санхүүгийн салбарт эмэгтэйчүүд идэвхитэй ажиллахад ижил тэгш боломжийг олгож, барьцаа хөрөнгөтэй байх эрхийг баталгаажуулах.
  • Энэ талын олон улсын туршлага, жишээг судлаж  нэвтрүүлэх шаардлагатай байна.


Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ