Тэмээний баярыг сэргээж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-11-17 16:36:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цар тахлаас үүдэн цуцлагдаж хойшлогдоод байсан өвлийн уламжлалт баярууд сэргэж байгаагийн нэг нь Түмэн тэмээний баяр, тэмээний уралдаан юм. Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулдаг тэмээний уралдаан энэ сарын 25-26-нд Өмнөговь аймагт болох талаар зохион байгуулагч “Тэмээний соёл” холбооноос мэдээллээ.

Тус холбоо аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулах тэмээний уралдаан 2.5 км-т богино зайн, мөн 12-15 км-т бүдүүн тэмээ, тайлаг уралдуулахаар болжээ. Тэмээний уралдааны үеэр тэмээтэй сайхан хос шалгаруулж, нутгийн цагаан идээ, хүнсний брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа гарна.




Өмнөговь аймгийн хэмжээнд коронавируст халдварын тохиолдол буурч, аймгийн хэмжээнд урлаг соёл, спортын үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэмийг барин зохион байгуулахыг аймаг, сумын Онцгой комиссоос зөвшөөрөөд байна. Тэмээний баяр, уралдаан нь монгол тэмээний соёлыг сурталчилж, аялал жуулчлалыг орон нутагт хөгжүүлэх зорилгоор болдог. Тэмээний баяр, уралдааныг Дундговь, Баянхонгор, Өмнөговь, Ховд, Говь-Алтай, Увс аймагт зохион явуулдаг уламжлалтай.

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ