ОНХС-гийн хөрөнгөөр хийх ажлууд бүрэн биелжээ

ОРОН НУТАГТ | Архангай
gereltod@montsame.mn
2021-11-15 18:21:39

Архангай /МОНЦАМЭ/. Хангай сумын Засаг даргын 2021 оны үйл ажиллагааны хөтөлбөрт төлөвлөсний дагуу орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2021 онд дараах ажлуудыг хийж гүйцэтгэжээ. Үүнд:

1. Хог тээвэрлэх 4.2 тн даацтай автомашиныг 44.8 сая төгрөгөөр,

2. ХАА-н зориулалттай 6 агрегат бүхий 120 морины хүчин чадалтай тракторыг 102 сая төгрөгөөр,

3. Чандмань багийн хоёр хясааны замыг шинээр тавих, засварлах ажлыг 58.4 сая төгрөгөөр тус тус хийж дуусгасан байна.

Сумын хэмжээнд хог хаягдал тээвэрлэх машинтай болсноор хогийн асуудал цэгцэрч байгаа аж. Мөн газар тариалангийн зориулалттай хагалдаг, буталдаг, үрлэдэг, хаддаг, тармуурддаг, прессэлдэг тоног төхөөрөмжтэй иж бүрэн трактортой болсноор газар тариалан эрхлэх, ногоон тэжээл тариалах үндэс суурь тавигдаж байна. Олон жил яригдаж байсан Чандмань багийн 2 хясааны замыг 6м өргөн, 1-1.7м өндөртэйгээр шинээр тавьсан нь Тэрхийн голын халиа зам руу орох аюулгүй болсон байна.

Холбоотой мэдээ