Цасан шуурга шуурахыг анхааруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-11-10 10:45:45

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн зарим нутгаар энэ сарын 15-нд цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

Тус аймгийн УЦУОШТ-ийн мэдээлснээр, энэ сарын 10-нд зарим нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Мөн 15-нд зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Иймд малчид анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна. 15-ныг хүртэл ихэнх нутгаар дулаан байх бөгөөд шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. 

Холбоотой мэдээ