Коронавирусний халдвараар нэг хүн нас барж, нийт нас баралт 36 боллоо

ОРОН НУТАГТ | Архангай
gereltod@montsame.mn
2021-11-09 15:24:14

Архангай /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт PCR-аар шинжилсэн 77 сорьцоос 11, түргэвчилсэн оношлуурын 63 шинжилгээнээс 14, эмнэлзүйгээр 1, нийт 26 тохиолдол батлагдаж, нийт тохиолдол 11623 болов. Өчигдөр 64 хүн тусгай эмнэлгүүдээс, өрхийн эмнэлгийн хяналтад гэрээр эмчлүүлсэн 19, сумдад гэрээр эмчлүүлсэн 13, нийт 96 хүн эдгэрсэн.

Нийт тохиолдлын 11331 буюу 97,4 хувь нь эдгэрсэн.

Нийт нас баралт: 36 /Өчигдөр 1 хүн нас баржээ/

Эмчлүүлж байгаа 445: Үүнээс: 23 тусгай эмнэлэгт - 337

Биеийн байдал: Хөнгөн 320, хүндэвтэр 50, хүнд 4, маш хүнд 1.

ӨЭМТ-үүдийн хяналтад гэрээр эмчлүүлж байгаа 74: Ар Мөнгөнчагнуур - 47, Ар Мөнхжин - 13, Ар Манал - 14

Сумдад гэрээр эмчлүүлж байгаа: 43

Эмчлүүлэгчдийн нас:

0-5 нас: 46

6-15 нас: 100

16-39 нас: 133

40-59 нас: 105

60-аас дээш: 61

Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын гэрийн тусгаарлалтад – 1374

Аймгийн хэмжээнд I тунд 60392 II тунд 56535, III тунд 14026 хүнийг дархлаажуулсан байна.

Холбоотой мэдээ