Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-07-10 12:34:35

Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жил, Ардын хувьсгалын 95 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан төрийн өндөрлөгүүд өнөөдөр Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

Цэцэг өргөх ёслолд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын  дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцлоо. Мөн Монгол Улсад суугаа Элчин сайдууд, цэргийн атташе нар оролцов. Өнөөдөр Их эзэн Чингис хааны талбайд болсон Төрийн далбаа мандуулах ёслолын дараа ийнхүү цэцэг өргөсөн юм.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ