БНХАУ-ын олон газарт гадаадаас ирж буй шуудан, худалдааны бүтээгдэхүүнд тавих хяналтаа чангатгалаа

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2021-11-08 14:25:00

Бээжин /МОНЦАМЭ/. Өчигдөр эх газрын Хятадад "COVID 19"-өөр халдварласан 89 тохиолдол бүртгэгдсэнээс 65 нь дотоодын гаралтай халдвар байлаа.

     Ляонин мужийн Далянь хотод 20, Хэнань мужийн Жөнжоу хотод 16, Жоукоу хотод 2, Хэбэй мужийн Ши Жиажуан хотод 8, Хармөрөн мужийн Хэйхө хотод 6, Сичуан мужийн Чөнду хотод 4, Юньнань мужийн Дө Хунжоу хотод 3, Гансу мужийн Ланжоу хотод 2, Нинся хотонгийн өөртөө засах орны Инчуан хотод 1, ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт 1, Жансу мужид 1, Чунчин хотод 1, нийслэл Бээжинд 1 тохиолдол тус тус бүртгэгджээ.

    Мөн өчигдөр шинж тэмдэггүй халдвар тээгч 46 бүртгэгдсэнээс 34 нь дотоодын гаралтай, 12 нь зөөвөрлөгдсөн тохиолдлууд байв.

    Монгол Улсаас импортолсон зарим бараа бүтээгдэхүүнд нуклейн хүчлийн шинжилгээ хийхэд коронавирусний халдвар илэрч буйтай холбоотойгоор таван хүний шинжилгээний хариу эерэг гарсан талаар ӨМӨЗО-ны Эрээн хотоос мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор БНХАУ-ын олон газарт хилийн чанадаас ирж буй шуудан, худалдааны бүтээгдэхүүнд тавих хяналтаа чангатгаад байна.

    Хармөрөн мужийн Хэйхө хот энэ сарын 6-наас эхлэн хилийн чанад дахь коронавируст халдвартай бүс нутгуудаас шуудан, бараа бүтээгдэхүүн импортлохоо түр хугацаагаар зогсоож буйгаа мэдэгдэв.

Холбоотой мэдээ