Япон улсын Тоттори мужтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-07-08 17:48:32
Yesukheitumur Tumurbaatar

Япон улсын Тоттори муж, Монгол Улсын Төв аймгийн эрүүл мэндийн салбар хамтын ажиллагаа үргэлжлэхээр боллоо.

Энэ сарын 06-нд болсон хоёр талын уулзалтанд АЗДТГ-ын НХХ-ийн дарга Б.Нямсүрэн, Эрүүл мэндийн асуудал хариуцсан  мэргэжилтэн, ЭМГ-ын НЭМТөвийн дарга, Эх хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, АНЭ-ийн Э.Чулуунцэцэг, эх барих эмэгтэйчүүд, Тоттори мужийн нэгдсэн  эмнэлгийн эмч нар оролцож, 2015 оны хамтын ажиллагааны үр дүн, тулгамдаж буй асуудал, цаашдын төлөвлөгөөний тухай хэлэлцсэн байна.

Уулзалтын дүнд эх барих эмэгтэйчүүд, хүүхэд, осол гэмтэл, мэдрэлийн чиглэлд туршлага судлахаар болж,ирэх 9 сард тус мужийн эмч нарын баг Зуунмод, Батсүмбэр сумын ЕБС, цэцэрлэгт  ажиллахаар болжээ. 
       

                               Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

 

Холбоотой мэдээ