Музейн нэгдүгээр танхим цахим хэлбэрт шилжив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-07-08 17:18:43
Yesukheitumur Tumurbaatar

Төв аймгийн музейн нэгдүгээр танхим электрон хэлбэрт шилжив.

Төв аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаас хэрэгжүүлсэн 20 сая төгрөгийн санхүүжилттэй "Музейн шинэчлэл" төслийн засвар хагас сар үргэлжилж, энэ сарын 7-нд ашиглалтад орсон байна. Шинэ танхимыг нээж Засаг дарга Д.Баярбатын хэлсэн үгэндээ Монгол Улсад анхдагч болж буй энэ танхимд Төв аймгийн бахархал, үнэт зүйлсийг сонирхолтой, содон хэлбэрээр багтааж, ирээдүй хойч үеийнхэнд сурталчлан таниулахыг зорьсноо онцлов.
Тухайлбал, Д.Нацагдарж, Дархан Чинван Пунцагцэрэн, "Болор цом"-ын үе үеийн алдартнууд, ялангуяа Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, АУЗ П.Бадарч,Хөдөлмөрийн баатар Ж.Мөнхбат, 7дугаар Манзушир хутагт Данзанжамьяандоржийн амьдрал, уран бүтээлийн тухай мэдээ, мэдээлэл цахим хэлбэрт шилжээд байна.

Мөн 1923-2016 оны хооронд болж өнгөрсөн гол үйл явдлуудыг багтаасан байна. Энэ үеэр 65 жилийн түүхтэй Төв аймгийн  музейн хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулж яваа н.Алтантөгс, н.Дэмбэрэл, н.Энх-Амгалан нарт Засаг даргын нэрэмжит, хүндэт жуух бичиг гардуулсан юм. 


                               Төв аймаг Ш.Шүрэнцэцэг
 

Холбоотой мэдээ