“Ковид-19” халдварын тархалтын тоо буурч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-11-01 15:56:14

Дорноговь/МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 181 батлагдсан тохиолдол  бүртгэгджээ.

Харин өмнөх өдөр нь 254 тохиолдол бүртгэгдэж байсан бол хоёр өдрийн өмнө 300 орчим тохиолдол байсан юм.

Халдварын тохиолдол буурч байгаа нь иргэд олон нийт өөрсдийн эрүүл мэндэд анхаарч, халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримталж байгаа нь нөлөөлж буй хэмээн албаныхан тодотгов.

Тус аймагт одоогийн байдлаар нийт 17351 тохиолдол бүртгэгдээд байгаа юм. Мөн аймгийн ЗДТГ, Онцгой комиссоос коронавируст халдварыг даван туулах зорилгоор “Хамтдаа давъя” аяныг зарлаад байгаа юм.  

Холбоотой мэдээ