“Зэвсэгт хүчний аварга тогооч-2021” тэмцээн эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-10-28 13:22:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зэвсэгт хүчний тогооч-хоол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоо Монголын тогооч нарын холбоотой хамтран зохион байгуулж буй “Зэвсэгт хүчний аварга тогооч-2021” тэмцээн өчигдөр Зэвсэгт хүчний 353 дугаар ангид эхэллээ.


Тус тэмцээнд Зэвсэгт хүчний 12 ангийн 40 гаруй мэргэжлийн тогооч оролцож, ур чадвар, авхаалж самбаагаа сорих аж.


Зэвсэгт хүчний аварга тогооч шалгаруулах тэмцээний зорилго: 

  • Хүнс, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд заасан эрүүл ахуйн зохистой дадлыг Зэвсэгт хүчний анги, салбарт нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх,
  • Цэргийн сургалт бэлтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах,
  • Зэвсэгт хүчний тогооч нар хоол үйлдвэрлэл, үйлчилгээний сүүлийн үеийн арга, технологид харилцан суралцах, цэргийн алба хаагчдад эрүүл хоол хүнсээр үйлчлэх үйлчилгээг сайжруулах, анги, салбаруудын мэргэжлийн боловсон хүчний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд оршиж байгааг нээлтийн үеэр зохион байгуулагчид онцоллоо.


Тэмцээний Ерөнхий шүүгчээр ЗХЖШ-ын Материал, техникийн газрын Материал хангалтын хэлтсийн дарга, хурандаа С.Баяр-Очир, шүүгчээр тус хэлтсийн ахлах мэргэжилтэн, хурандаа Б.Батням, "Монголын тогооч нарын холбоо"-ны гүйцэтгэх захирал Д.Батзул, сургалт хариуцсан, захирал Л.Долгор нар ажиллах аж.

 


Холбоотой мэдээ