Нэн ховор амьтны арьс зөвшөөрөлгүй тээвэрлэж явсан зөрчил илрүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгаас Улаанбаатар руу 9806 УАР улсын дугаартай тээврийн хэрэгслээр 7 ширхэг чонын арьс, нэн ховор шилүүсний арьс хоёр ширхгийг зохих зөвшөөрөлгүйгээр тээвэрлэж явсныг илрүүлэн ХУД-ийн Цагдаагийн 2-р хэлтсийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгчээ.
МХЕГ, ОБЕГ, Мал эмнэлэг, Цагдаагийн байгууллагын 30 албан хаагч Эмээлт, Өлзийт, Гүнт, Хонхор, 5 толгой, 4-р зөрлөг, Городок гэсэн долоон товчоонд үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа юм.
Мөн Багануур-Төв аймгийн чиглэлд, дамжин өнгөрөх зөвшөөрлийн бичиггүйгээр 16.1 тн түүхий нүүрс тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлэн түр саатуулжээ. Сүүлийн үед сайжруулсан шахмал түлш тээвэрлэн нийслэлээс гаргах гэсэн зөрчил түгээмэл гарч байна.