Нефтийн үнэ өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2021-10-27 13:12:33

НЬЮ-ЙОРК. /Xinhua/. Дэлхийн зах зээлд нийлүүлэлтийн хомсдол үүсээд байгаатай холбоотойгоор нефтийн үнэ мягмар гарагт өсжээ.


Тодруулбал, Нью-Йоркийн биржид “WTI” маркийн нэг торх нефтийн 12 дугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 89 центээр өсөж, 84.65 ам.долларт хүрчээ. Түүнчлэн Лондоны “ICE” биржид “Brent” маркийн нефтийн мөн сард нийлүүлэх үнэ 41 центээр өсөж, 86.40 ам.долларт хүрсэн бөгөөд эдгээр нь 2014 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлтүүд болж байна.


“Дэлхийн эдийн засаг “COVID-19” цар тахлын үр дагавраас эргэн сэргэж байгаагаас шалтгаалан эрчим хүчний эрэлт огцом нэмэгдэж байгаатай зэрэгцэн нефтийн нийлүүлэлтэд олон янзын асуудал тулгараад байна” гэж Швейцарын “UBS” банкны хөрөнгө оруулалтын мэргэжилтэн Марк Хафеле ярьжээ.


Мөн нефтийн нийлүүлэлт богино хугацаанд мэдэгдэхүйц хэмжээгээр багасаад байгааг Нефть экспортлогч орнуудын байгууллага, Олон улсын эрчим хүчний агентлаг тус тусын сар тутмын тайландаа дурдсан байна. 

Холбоотой мэдээ