Мөрөн суманд түлээ, нүүрсний жижиглэнгийн 8 түр цэг ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-10-26 16:11:21

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Мөрөн сумын иргэдийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зорилгоор сумын Засаг даргын захирамжаар түлээ, нүүрс, шахмал түлшний жижиглэнгийн түр цэгүүдийг жил бүр ажиллуулдаг.

Энэ жилийн хувьд  8 түр цэг ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар түлээ шуудайн том, жижгээс хамаарч 6000-10,000 төгрөг, нүүрс 5000 төгрөгөөр худалдаалж байна. Цаг агаар тогтуун дулаан байгаа учраас борлуулалт тааруу байгаа гэнэ. Мөрөн сумын иргэдэд сумдаас түлээний эрхийн бичиг олгох ажил хуваарийн дагуу явагдаж энэ сарын 30-нд дуусах юм байна. Иргэд ахуй хэрэглээндээ гишүү, мөчир, хожуул, үзүүр, ёзоор бэлтгэхэд үнэ төлбөргүй бөгөөд гоожин буюу эрхийн бичиг, гарал үүслийн бичгээ заавал авах шаардлагатай ажээ.

Холбоотой мэдээ