“NASA”, “SpaceX” дараагийн баг бүрэлдэхүүнээ сансрын станц руу илгээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2021-10-26 16:13:16

ВАШИНГТОН. /NASA/. АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төв /NASA/, SpaceX” компани Олон улсын сансрын станц руу /ОУСС/ NASA”-гийн дараагийн баг бүрэлдэхүүнийг энэ долоо хоногийн ням гарагт илгээхээр болжээ.


Энэхүү багийн бүрэлдэхүүнд “NASA”-гийн сансрын нисгэгчид болох командлагч Ража Чари, нисгэгч Том Маршбюрн, мэргэжилтэн Кайла Бэррон болон Европын Сансрын агентлагийн сансрын нисгэгч Маттиас Маурер нар багтах ажээ.


Тийнхүү 10 дугаар сарын 31-нд “SpaceX” компанийн “Crew Dragon” хөлгийг Флорида муж улс дахь Кеннедийн нэрэмжит сансар судлалын төвөөс “Falcon 9” пуужингаар хөөргөнө. Олон улсын баг ОУСС-д даваа гаргийн өглөө очих төлөвтэй байна. 


NASA”-гийн мэдээлснээр, "Crew-3" багийн сансрын нисгэгчид ОУСС-д долоон сарын турш байрлан шинжлэх ухааны даалгавар гүйцэтгэх бөгөөд эх дэлхийдээ 2022 оны хавар эргэн ирэх ажээ. 

Холбоотой мэдээ