Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хуваарилагдсан резидент эмч нарыг сургалтад хамруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-10-26 15:27:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Нийслэлийн Эрүүл мэндийн газраас ӨЭМТ-үүдэд хуваарилагдан ажиллаж буй резидент эмч нарт сургалт зохион байгууллаа. Энэ сарын 21-нээс эхлэн нэг сарын хугацаанд дайчлагдан ажиллах 150 резидент эмчийг Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хуваарилаад буй юм.

 

Сургалтаар НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хариуцсан орлогч дарга Ж.Отгонболд болон Нийтийн эрүүл ахуй, халдварт өвчний хэлтсийн дарга Ш.Тэгшбаяр нар коронавируст халдварын үеийн тусламж үйлчилгээтэй холбогдох тушаал, журам, зааврыг танилцуулан, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ.

 

Эрүүл мэндийн сайдын 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийнДайчлан ажиллуулах тухайА/632 дугаар тушаалын дагуу нийслэлийн хэмжээнд коронавируст халдварын үеийн тусламж үйлчилгээнд АШУҮИС-ийн Мэргэжил дээшлүүлэх институт болон төгсөлтийн дараах үндсэн мэргэшлийн сургалт эрхлэх зөвшөөрөл бүхий эрүүл мэндийн байгууллагын резидент эмч нарыг дайчлан ажиллуулахаар болсон юм.

 

Холбоотой мэдээ