Өнгөрсөн хоногт 1095 хүн коронавирус илэрч, 6 хүн нас баржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-10-25 11:32:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1095 хүн коронавирусээр халдварласан нь PCR шинжилгээгээр батлагджээ.

 

Шинээр илэрсэн тохиолдлын 808 нь Улаанбаатар хотод, 287 нь орон нутагт  бүртгэгджээ. Орон нутгаас Орхон аймагт халдварын хамгийн их буюу 47 тохиолдол батлагдсан байна. Харин сүүлийн өдрүүдэд хамгийн олон тохиолдол бүртгэгдээд байсан Төв аймагт 35 хүнээс халдвар илэрчээ.

 

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 80 хүртэлх насны 6 хүн нас баржээ. Манай улсад коронавируст халдвар бүртгэгдсэнээс хойш "КОВИД-19"-ийн шалтгаант өвчлөлөөр 1 593 хүн нас бараад байна.

 

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 11 592 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 10 559 хүн өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж.


 

Холбоотой мэдээ