Сүүлийн 24 цагийн байдлаар гурав дахь тунд 99 иргэн хамрагджээ

Орон нутагт | Төв
tuv@montsame.mn
2021-10-24 21:49:17

Төв /МОНЦАМЭ/ Төв аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт шинээр 174 тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 12298 боллоо. Үүнээс Зуунмод суманд 68, Баянцагаанд 54, Жаргалантад 31, Угтаалцайдамд 15, Эрдэнэд 3, Баян-Өнжүүлд 2, Эрдэнэсантад 1 тохиолдол батлагджээ. Батлагдсан тохиолдлуудын 132 нь насанд хүрэгч, 42 нь хүүхэд байна. 

Орон нутагт 13062 өвчтөн эмчилгээнд хамрагдсанаас 11386 нь эдгэрчээ. Халдвар аймгийн хэмжээнд тархсанаас хойш тус өвчний хүндрэлээр нийт 44 хүн нас барсан байна. 

Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд нийт 1632 иргэн эмчлүүлж байгаагаас 505 насанд хүрэгч, 34 жирэмсэн эх, 84 хүүхэд байна. Гэрийн эмчилгээнд нийт 1009 хүн эмчлүүлж байгаагаас 760 том хүн, 249 нь хүүхэд байна. 

Тусгаарлалтын байранд одоогоор өвчтөн байхгүй бөгөөд 2151 иргэн гэрийн ажиглалт, тусгаарлалтад байна

Сүүлийн 24 цагийн байдлаар файзер вакцины 3 дахь тунд 99 хүн хамрагдсан байна. Аймгийн хэмжээнд  коронавируст халдварын эсрэг вакцины эхний тунд 59662, хоёр дахь тунд 56834 гурав дахь тунд 7908 нийт 124305 иргэн хамрагджээ. 

Холбоотой мэдээ