Баянхангай суманд 50 ортой дотуур байр ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2021-10-23 12:38:22

Төв /МОНЦАМЭ/ 2021 онд Төв аймгийн Баянхангай, Архуст, Мөнгөнморьт суманд шинээр 3 дотуур байр ашиглалтад орно. Үүний нэг болох Баянхангай сумын 50 ортой дотуур байр өнөөдөр ашиглалтад орлоо. 

Тус дотуур байрыг улсын төсвийн 914 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар "Арбулаг" ХХК барьж гүйцэтгэжээ. 


Уг дотуур байрны барилга нь 25х15 хэмжээтэй, галын гарцтай, хавтгай дээвэртэй, төмөр карказан рамтай, цутгамал төмөр бетон хучилттай, хөнгөн блокон дүүргэлттэй, тасаг бүртээ ариун цэврийн өрөөтэй бөгөөд шинэ загвартай гэдгээрээ онцлог байна. 


Баянхангай сумын урьд нь ашиглаж байсан 70 хүүхдийн ортой дотуур нь байр нь 1980 онд ашиглалтад орж байсан бөгөөд одоогоор тус барилгад орон нутгаас ирж ажиллаж буй сургууль, цэцэрлэгийн багш, ажилчид байрлаж байна. 


Холбоотой мэдээ