Улиастай сум энэ намар 6.5 га-д мод тарьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-10-20 20:11:04

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн төв Улиастай сум 2030 он хүртэл таван саяас доошгүй модыг тарьж ургуулна.

Манай сум нь аймгийн төвийн сум. Тийм ч учраас аймгийн төвөө ногооруулах, тохижилт бүтээн байгуулалтын ажлуудад илүү их хөрөнгө гаргаж ажилладаг. Ялангуяа жил бүр мод тарьж, тарьсан модоо арчилж ургуулахад анхаарч ажилладаг. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж 2030 он хүртэл таван саяас доошгүй модыг тарьж ургуулах зорилготой ажиллаж байна. Тиймээс жил бүр 500 мянгаас доошгүй мод, бут сөөгийг тарих зорилт дэвшүүллээ. Тэрбум мод хөдөлгөөнд нэгдэж энэ намар нийтийн эзэмшлийн гурван байрлалд 6.5 га талбайд гацуур, улиас, бургас, чацарганын дөрвөн төрөл 1960 ширхэг суулгацыг тариад байна. Энэ ажилд давхардсан тоогоор 68 аж ахуйн нэгж байгууллагын 816 албан хаагч оролцоод байна гэж Улиастай сумын ЗДТГ-аас мэдээлэв.  


Холбоотой мэдээ