Хариуцлагын гэрээ зөрчсөн аж ахуйн нэгжийг нарийвчлан шалгана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2021-10-18 17:01:40
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн удирдах ажилтнуудын өнөөдрийн шуурхай зөвлөгөөнөөр "Хариуцлагын гэрээ"-г зөрчсөн аж ахуйн нэгжийг нарийвчлан шалгаж, хариуцлага тооцохыг НМХГ-т үүрэг болгов. 


Аж ахуйн нэгж, байгууллагын ашиг орлогыг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлд 2021 оны дөрөвдүгээр сараас эхлэн зарим салбарын ажлыг хязгаартай байдлаар нээсэн. Ингэхдээ, аж ахуйн нэгжийн удирдлагатай “Хариуцлагын гэрээ” байгуулах бөгөөд халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж, нийт суудлын 50 хүртэлх хувийг дүүргэж байхаар уг гэрээнд заасан. Гэвч энэ гэрээг зөрчиж урлагийн үзвэр үйлчилгээ явуулахын зэрэгцээ зарим караоке, баар нууцаар ажиллаж байгаа зөрчил илэрчээ.


Иймд хариуцлага тооцох механизмыг чангатган ажиллахаас аргагүй нөхцөл үүсэж байгааг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хуралдааны үеэр тодотголоо.

Холбоотой мэдээ