Ойрын өдрүүдэд өдөртөө дулаарна

Монголын мэдээ | Байгаль орчин
bolor@montsame.mn
2021-10-18 14:57:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ойрын хоногуудад ихэнх нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө дулаарна гэж Цаг уур, орчны шинжилгээний газар мэдээлэв.

2021 оны 10 дугаар сарын 19-23-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна.

Бүх хугацаанд хур тунадас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.
Холбоотой мэдээ