"Өв хамгаалагч" нэг сарын аян эхэллээ

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2021-10-18 12:10:31

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Соёлын өвийг хамгаалах үүрэг бүхий байгууллагууд хамтран соёлын өвийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэд, байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, соён гэгээрүүлэх зорилгоор "Өв хамгаалагч" нэг сарын аяныг 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлүүллээ.

"Өв соёлын өлгий Өврийн сайхан хангай нутгийнхаа биет өв, түүх соёлын үл хөдлөх дурсгал, бурханы шашны шүтээн эд өлгийн зүйлийн хадгалалт хамгаалалтыг сайжруулахад орон нутгийн тогтолцоо, хамгаалалтын менежмент чухал байна. Тиймээс аяныг хэрэгжүүлэхэд сум, багийн оролцоо чухал" гэдгийг аймгийн БСУГ-ын Соёлын хэлтсээс мэдээлсэн бөгөөд сум бүр соёлын өвийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль сахиулах байгууллага, соёлын өв хамгаалагч нарын ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгоор ажлын хэсгийг байгуулжээ. Мөн бүх багийн нийгмийн ажилтнууд олон нийтэд сурталчлан түгээн дэлгэрүүлэх ажилд хамтран оролцох юм.

Холбоотой мэдээ