Коронавирусний халдвараар нийт 30 хүн нас баржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-10-17 13:06:25

Архангай /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт PCR-аар шинжилсэн 153 сорьцоос 18, түргэвчилсэн оношлуурын 183 шинжилгээнээс 78, эмнэлзүйгээр 6, нийт 102 тохиолдол батлагдсан байна. Тодруулбал:

Ихтамир-2, Чулуут-12, Өндөр-Улаан-11, Эрдэнэмандал-7, Жаргалант-8, Цэцэрлэг-2, Хайрхан-4, Батцэнгэл-3, Өлзийт-8, Өгийнуур-2, Хашаат-8, Хотонт-2, Төвшрүүлэх-8, Эрдэнэбулган-19.

Батлагдсан нийт тохиолдол 9881 болов.

Өчигдөр тусгай эмнэлгүүдээс 71, өрхийн эмнэлгийн хяналтад гэрээр эмчлүүлэгч 9, сумдад гэрийн эмчилгээнд эмчлүүлж байсан 2, нийт 82 хүн эдгэрсэн.

Нийт 9881 тохиолдлын 8998 нь буюу 91 хувь нь эдгэрсэн.

Нийт нас баралт: 30

Эмчлүүлж байгаа 928: Үүнээс: 24 тусгай эмнэлэгт - 687:

Биеийн байдал: Хөнгөн 567, хүндэвтэр 100, хүнд 14, маш хүнд 6.

ӨЭМТ-үүдийн хяналтад гэрээр эмчлүүлж байгаа 126:

Ар Мөнгөнчагнуур - 56, Ар Мөнхжин - 40, Ар Манал - 30

Гэрийн эмчилгээнд эмчлүүлж байгаа: 115

Эмчлүүлэгчдийн нас:

0-5 нас: 111

6-15 нас: 149

16-39 нас: 342

40-59 нас: 240

60-аас дээш: 86

Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын гэрийн тусгаарлалтад – 1973

Аймгийн хэмжээнд I тунд 60292, II тунд 56253, III тунд 9450 хүнийг дархлаажуулсан байна.


Холбоотой мэдээ