Байгаль хамгааллын салбарынхан мэдлэгээ дээшлүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-10-15 18:33:38

Баянхонгор /МОНЦАМЭ/. "Байгаль хамгаалагч, байгаль хамгаалах хамтын нөхөрлөлүүдийг чадавхжуулах нь" сургалт өнөөдөр Баянхонгор хотноо эхэллээ.

Сургалтад БОАЖГ-ын албан хаагчид, сумдын байгаль хамгаалагч нар, ан агнуурын бүс нутаг хариуцдаг нөхөрлөлийн ахлагч, идэвхтэн байгаль хамгаалагч нар хамрагдаж байна.

Өнөөдөр "Төрийн албаны хууль тогтоомж, анхаарах асуудал" сэдвээр ТАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга Б.Нямдулам, "Хууль бус худалдаанд өртөж буй амьтан ургамлууд, түүнийг таньж мэдэх арга замууд цаашид анхаарах асуудлууд" сэдвээр МХГ-ын БО-ны улсын байцаагч Б.Түмэнчимэг, аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ээс "Байгууллагын болон төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө, тайлагнах, үнэлэх, дүгнэх аргачлал, erp.mongolia.mn программ, цахим засаглал" зэрэг сургалтыг хийлээ.

БОАЖГ, "Экологийн сургалт сурталчилгааны төв" НҮТББ-аас хамтран зохион байгуулж буй сургалт маргааш үргэлжилнэ.

Холбоотой мэдээ