3х3 сагсан бөмбөгийн талбай байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-10-15 16:55:29

Өвөрхангай /МОНЦАМЭ/. ХААН банк үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойгоо тохиолдуулан 21 аймаг, нийслэлийн Багануур, Багахангай дүүрэгт 3х3 сагсан бөмбөгийн жишиг талбайг байгууллаа. Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг, 48 айлын орон сууцны өмнө байгуулсан тус талбайн нээлт өнөөдөр болов.

Энэхүү сагсан бөмбөгийн талбайг байгуулахдаа Олон улсын стандартад нийцсэн материалыг ашигласан бөгөөд тэнд тоглох хүүхэд, залуусын эрүүл мэнд, аюулгүй байдалд онцгой анхаарч, мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажилласан болохыг банкны удирдлагууд хэллээ. Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг хүүхэд, залууст олгож,  Өвөрхангай нутгаас сагсан бөмбөгийн спортын ирээдүйн шилдэг тамирчид төрөх их үйлсэд хувь нэмэр оруулж буй ХААН банкны хамт олонд аймгийн болон Арвайхээр сумын Засаг дарга нар талархаж байгаагаа илэрхийлэв.

Цаашид уг талбайн хадгалалт, хамгаалалт, арчилгааг Арвайхээр хотын захирагчийн алба, багаас хариуцан ажиллах юм. 


 

Холбоотой мэдээ