Хятадад “COVID-19” халдварын 10 тохиолдол шинээр илэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-10-15 12:21:31

БЭЭЖИН. /China Daily/. Хятадын эх газарт пүрэв гарагт “COVID-19” халдварын 10 тохиолдол шинээр илэрсэн нь бүгд эх газрын гаднаас зөөвөрлөгдөн ирсэн гэж тус улсын Эрүүл мэндийн үндэсний хорооноос өнөөдөр мэдээллээ.


Тодруулбал, Юньнань мужид гурав, Тяньжин хот, Хэнань мужид тус бүр хоёр, Шанхай хот, Гуанши, Шэньси мужид тус тус нэг тохиолдол зөөвөрлөгдөн ирсэн байна.


Мөн Шанхайд халдварын нэг сэжигтэй тохиолдол эх газрын гаднаас зөөвөрлөгдөн иржээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын улмаас нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байна.


Хятадын эх газарт энэ сарын 14-ний оройн байдлаар, халдварын 96488 тохиолдол илэрснээс 9367 нь зөөвөрлөгдөн ирсэн бөгөөд 91296 өвчтөн эдгэрч, 4636 хүн нас баржээ. Мөн 556 өвчтөн эмчлүүлж байгаагийн дунд биеийн байдал хүнд хүн байхгүй байна.


Пүрэв гаргийн оройн байдлаар Хонконгт 12276 тохиолдол илэрснээс 11971 хүн эдгэрч, 213 хүн нас барсан бол Макаод 77 тохиолдол бүртгэгдэж, 66 хүн эдгэрчээ. Түүнчлэн Тайваньд 16321 тохиолдол илэрснээс 13742 хүн эдгэрч, 846 хүн нас барсан байна. 

Холбоотой мэдээ