Францад жимс, хүнсний ногоог гялгар уутанд савлахыг хориглоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2021-10-13 13:27:17

ПАРИС. /RFI/. Францын Засгийн газар 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн гялгар уутанд савлаж худалдаалахыг хориглосон жимс, хүнсний ногооны жагсаалтыг нийтэлжээ.


Хүнсний худалдаачид энэхүү хоригийг эсэргүүцэж байгаа бөгөөд хүнсний уут нь Франц дахь бүх хуванцар сав баглаа боодлын багахан хувийг эзэлдэг гэж мэдэгдсэн байна. Үүнээс гадна, иргэд бусад худалдан авагчдын хүрсэн барааг худалдаж авахыг хүсэхгүй байгаа аж.


Гялгар уутыг хориглох нь хуванцрын хэрэглээг үе шаттайгаар бууруулах зорилгоор Францын эрх баригчдын өнгөрсөн онд баталсан олон жилийн стратегийнх нь нэг хэсэг юм. Өнгөрсөн онд тус улсад хуванцар аяга таваг, халбага сэрээ хэрэглэхийг хоригложээ. 

Холбоотой мэдээ