Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхээр боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-07-06 12:08:53

Өмнөговь, БНХАУ-ын Баяннуур аймгийн хамтын ажиллагааны гэрээнд заасны дагуу хил орчмын аялал жуулчлалыг хамтран хөгжүүлэх, аялал жуулчлалын чиглэл тогтоох ажлын хэсэг Баяннуур аймагт ажилалаа.

"Баяннуур аймаг нь 7 хошуутай бөгөөд тус бүрийн онцлогийг харуулсан бүтээгдэхүүн, бүтээн байгуулалтыг цогц байдлаар бүтээсэн нь жуулчдын анхаарлыг маш их татаж байна" хэмээн ажлын хэсгийнхэн ярив. Тус аймгийг төлөөлсөн ажлын хэсэг 8 сард Өмнөговь аймгийн хил орчмын аялал жуулчлалын чиглэлтэй танилцах юм. Энэхүү ажил үр дүнгээ өгч хоёр улсын аялал жуулчлал хөгжсөнөөр малчид ард иргэд аж ахуй нэгжийн орлого өсөх эдийн засгийн эргэлт ихсэх давуу талтай.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ