Хятадын агаар дахь нарийн тоосонцрын хэмжээ буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2021-10-08 12:30:42

БЭЭЖИН. /TASS/. Хятадын агаар дахь эрүүл мэндэд маш хортой нарийн ширхэгт тоосонцрын (PM2.5) хэмжээ  2015-2020 оны хооронд 28.3 хувиар буурчээ.


"Хятадын агаар дахь нарийн ширхэгт тоосонцрын (PM2.5) агууламж шоо метр тутамд дунджаар 33 мкг болсон бөгөөд энэ нь 2015 оныхоос 28.3 хувиар буурсан үзүүлэлт юм” гэж тус улсын Төрийн зөвлөлөөс нийтэлсэн биологийн олон янз байдлын талаарх тайланд дурдсан байна.


Баримт бичигт онцолсноор, Хятадын Засгийн газар байгаль орчин, тэр дундаа газар, усны нөөцийн цэвэр байдлын төлөө тууштай тэмцсээр байх болно. "Амьд организмын амьдрах нөхцөлийг сайжруулах нь хүрээлэн буй орчны чанарыг дээшлүүлэхээс шалтгаална" гэж уг тайланд онцлон тэмдэглэжээ.


Хятадын Засгийн газар дотоод болон хилийн чанд дахь нийгэм-эдийн засгийн гол асуудлуудын талаарх тайланг тогтмол гаргадаг. Хөх болон цагаан ном гэж нэрлэдэг эдгээр албан ёсны баримт бичгүүд нь олон нийтэд Хятадын хөгжлийн онцлог, тэргүүлэх чиглэлүүдийн талаар илүү тодорхой ойлголтыг өгөх зорилготой юм.


Холбоотой мэдээ