Хугацаандаа амжиж гэрээгээ шинэчлэхийг анхааруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-10-06 14:43:54

Дархан-Уул /МОНЦАМЭ/. "Дархан-Ус суваг" ХК цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулах айл өрхийн 2021-2022 оны гэрээ хийж байгаа тул айл өрх, ААНБ-уудыг гэрээгээ хийхийг анхааруулж байна.

Гэрээг 10 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд Дархан зах дотор байрлах “Нийтийн үйлчилгээний нэгдсэн төв”, шинэ хорооллын 10 дугаар байранд байрлах “Шинэ дархан хэрэглэгчдэд үйлчлэх төв”, "Дархан-Ус суваг" ХК-ийн байр буюу “Хуучин Дархан хэрэглэгчдэд үйлчлэх төв”-үүдэд хийж байна. Гэрээ байгуулахаар ирэхдээ иргэний үнэмлэх, оршин суугаа байрны ордер, ус ашиглалтын гэрээний дэвтэр, төлбөр тооцоо нийлсэн баримт, усны тоолуурын эцсийн заалтыг бичиж авчрах ажээ.

Өөрийн биеэр дээрх төвүүдэд ирж гэрээ байгуулах боломжгүй бол цахимаар гэрээ байгуулах боломжтой аж. Ингэхдээ 9444-6419 дугаарт холбогдож мэдээллээ шинэчилнэ. Гэрээ хийгээгүй айл өрхийг цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулах үйл ажиллагааг түтгэлзүүлэх ажээ.

 

Холбоотой мэдээ